Temuulen warez site MainRegistrationLogin Лхагва гариг
2024-05-08
12:08 PM
Welcome Guest | RSS
GrE4T_HuNTeR-serve
Block title

2014-12-03
Бичсэн: Зочин
Текст: Za yostoi

2014-11-01
Бичсэн: Зочин
Текст: unheer nic

2014-10-31
Бичсэн: Зочин
Текст: Bi dota ta

2014-10-22
Бичсэн: Зочин
Текст: Yaj vzeh v

2014-02-05
Бичсэн: Зочин
Текст: tatagdaxgu
WELCOM TO s?r mNr
Сурталчилгаа
Block title
Манай блог танд хэр их таалагдаж байна вэ?
Total of answers: 24
Нэвтрэх хэсэг
  
Main » 2011 » Нэгдүгээр сар » 13 » Ганцхан ээждээ унших шүлэг
9:43 PM
Ганцхан ээждээ унших шүлэг

Ганцхан ээждээ унших шүлэг

Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Category: Зөвөлгөө | Views: 1213 | Added by: Bt_1231 | Rating: 0.0/0
Total comments: 1
1 zochin  
0
vnen vgtei goy shvleg .bi ih durtai . bayrallaa

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Ангилал
Кино ертөнц [25]
Дуу хөгжим [30]
Зурган нийтлэл [17]
Сонирхолтой бичлэгнүүд [49]
Програм хангамж [7]
Мэдээ мэдээлэл [10]
Зөвөлгөө [5]
Хошин шог [5]
Хичээл [2]
Тоглоом [8]
Шүлэг [6]
Блогийн эхлэл ба с
Block title
«  Нэгдүгээр сар 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Миний орох дуртай

Манайхаар зочилсонд баяраллаа!!!