Цаг агаарын эрс өөрчлөлт бүх тивийг хамарч ноцтой асуудал үүсгэж байна.
Дулаарлаас болж Германы баруун нутагт гол мөрнүүд эргээсээ хальж үер
болж байтал цас орж эхэлжээ. Үүнээс болж хүний амь эрсдсэн байна.
Түүнчлэн Кёльн, Дюссельдорфын Рейн мөрний түвшин найман метрээр
нэмэгджээ. Харин доод Саксонийн Ханн-Мюнден хот хэцүү байдалд ороод
байна. Тэнд бүхэл бүтэн байшин усанд автжээ. Мөн Мозелийн алдартай усан
үзмийн талбай усанд автжээ. Влтава гол эргээсээ хальж болзошгүй байгаа
тул Прага хотын хэд хэдэн дүүргийг усанд автахаас урьдчилан сэргийлж
шуурхай арга хэмжээ авч байгаа аж.
Германы зүүн урд, урд нутгуудад хүчтэй цасан шуурга дэгдсэнээс болж АНУ
руу хийх 2000 гаруй нислэгийг өөрчлөөд байна. Мөн АНУ-ын олон арван
мужид цахилгааны шугам тасарснаас хэдэн мянган хүн гэрэл цахилгаангүй
болжээ. Тэнд автомашины зам хаагдсан аж. Мөн төрийн байгууллагууд,
сургуулиуд ажиллахгүй байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Австралийн
Брисбан хотод үер болж байна.
Тус улсад сүүлийн 50 жилд болоогүй үерийн гамшиг тохиолдоод байгаа аж.
Үерт найман хүн амиа алдаж, 72 хүн сураггүй болсон байна. Тэнд Герман,
Францын нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй тэнцэх нутаг үерт автжээ.