Block title |
|
|
|
|
Main » 2011 » Нэгдүгээр сар » 1 » Эх орны хишгийг нөхөн олгоно
8:21 PM Эх орны хишгийг нөхөн олгоно |
Боловсролын сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны
сайд Т.Ганди нар өчигдөр мэдээлэл хийж Эх орны хишиг олгох журмыг
танилцуулсан юм. Ирэх онд Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох хувь
хишигийг гурван хэлбэрээр олгохоор болжээ. Тухайлбал 21 мянган төгрөгийг
сар бүр бэлнээр олгох, Иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг
төлөх, Их дээд сургуулиудийн өдрийн ангид сурч буй оюутнуудын сургалтын
төлбөрийг төлөх байдлаар шийдэх аж. Энэ онд нийт 2 сая 700 мянган хүнд
Хүний хөгжил сангийн мөнгийг олгожээ. Энэ онд хувь хишгээ авч
чадаагүй иргэдийн мөнгийг ирэх онд нөхөн олгох бөгөөд үүнд 680.4 тэрбум
төгрөг төсөвлөгдсөн байна. Харин Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх
хэлбэрээр 344 мянган хүнд 9.3 тэрбум төгрөгийг зарцуулах бол
боловсролын салбарт 155 мянга 520 оюутны төлбөрт 500 мянган төгрөг
олгон гэх судалгаа гаргажээ. Харин их дээд сургуульд суралцагч оюутан нь
Хүний хөгжил сангаас төлбөр төлүүлэх хүсэлтээ харьяа сум, хороонд
гаргах юм байна. Харин их дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг
ирэх хоёрдугаар сарын 1-ний дотор БСШУЯ-нд хүргүүлэх бол яамны зүгээс
сургуулиас ирсэн баримтуудад хоёрдугаар сарын 25-ны дотор тулгалт хийн
мөнгийг сургуулиудын дансанд шилжүүлэх аж.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 730 |
Added by: Bt_1231
| Rating: 0.0/0 |
|
|
|