Ц.Хулан Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий та Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа