Орлого чинь багадаад зарлага чинь ихдээд байна уу? Тэгвэл та мөнгөө зөв
зарцуулж чадахгүй байна л гэсэн үг. Тэгвэл үргүй зарлагаа багасгах
хэрэгтэй. Мөнгийг үрэх амархан, харин олох хэцүү гэдэг. Таны санхүүгийн
амьдралд тус болох хэдэн зөвлөмжийг толилуулъя.
1. Санамсаргүй байдлаар орж ирсэн мөнгөө шууд хадгаламж руугаа
хий. Хүмүүс шагнал авах ч юм уу гэнэтийн байдлаар орж ирсэн мөнгийг үрэн
таран хийчих гээд байдаг нь буруу.
2. Гэрийн ч бай, гар утас ч бай мөнгөндөө хэмнэлттэй ханд. Огт
шаардлагагүй, хэрэгцээгүй юм ярих бүрт чинь мөнгө явж байгааг санагтун.
Хов жив, элдэв асуудлыг утсаар бус, хаа нэгтээ уулзаж байгаад ярь.
3. Хуучин ном, өмсдөггүй хувцас гэх мэтийн танд хэрэгцээгүй юмаа
хайрцаганд хийгээд хямдавтар үнээр зарчих. Төсөв тань бас л нэмэр болно.
4. Цалин буусан өдрөө дэлгүүр бүү хэс. Ямар ч шаардлагагүй юм
авахад хүргэдэг эгзэгтэй үе. Баян болсон мэт мэдрэмжээ дарахын тулд хоёр
хоног хүлээзнэ. Үүний дараа та арай эрүүл саруул дүгнэлт хийж, яг
хэрэгцээтэй зүйлээ авах болно.
5. Ахуйн бодис оо саван, угаалгын нунтаг зэргийг бөөний төвөөс
ахиухан авчих. 00-ын цаасыг ч мөн адил. Ганц нэгхнээр авсан юм дороо
дуусаж, дахин авахдаа илүү мөнгө төлөх вий.
6. Дэгжин гоёл, моодны ээмэг гэх мэтийг авах гэж бүү яар. Үнэхээр
танд хэрэгтэй байсан ч хямдрахыг хүлээ. Түүнчлэн сонсох дуртай дуугаа
интернэтээс үнэгүй татаж авах, хуучин хувцсаа сэргээж, шинэчлээд өмсөж
болно.