Temuulen warez site MainRegistrationLogin Пүрэв гариг
2024-12-26
5:42 AM
Welcome Guest | RSS
GrE4T_HuNTeR-serve
Block title

2014-12-03
Бичсэн: Зочин
Текст: Za yostoi

2014-11-01
Бичсэн: Зочин
Текст: unheer nic

2014-10-31
Бичсэн: Зочин
Текст: Bi dota ta

2014-10-22
Бичсэн: Зочин
Текст: Yaj vzeh v

2014-02-05
Бичсэн: Зочин
Текст: tatagdaxgu
WELCOM TO s?r mNr
Сурталчилгаа
Block title
Манай блог танд хэр их таалагдаж байна вэ?
Total of answers: 24
Нэвтрэх хэсэг
  
Main » 2011 » Нэгдүгээр сар » 22 » "Тавантолгойн" хувьцааны ханш 6000 дахин өслөө, одоо таны ээлж
1:56 PM
"Тавантолгойн" хувьцааны ханш 6000 дахин өслөө, одоо таны ээлж
Хөрөнгийн зах зээлээр хөлжих ирээдүй монголчуудын гарт байна хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Үнэт цаасны ертөнцийг бидний амьдралын хэмнэлтэй нэгтгэснээр хувьцаа гэсэн ойлголт "Нарантуул” эсвэл "Бөмбөгөр”-өөр үйлчлүүлдэгтэй адил энгийн зүйл болох юм. Хувьцааны зах зээлийн тоглоомын дүрэм маш энгийн. Хямд үед нь аваад, үнэ хүрэхэд нь зар гэсэн ганц хууль үйлчилдэг.

Тиймээс дэлхийн хур баячууд хэдэн жилээр хувьцаагаа дараад ханш нь хаданд гарахыг тэвчээртэйгээр хүлээдэг нь ийм учиртай билээ. "Тавантолгойн” компанийн хувьцааны ханш 2008 оны наймдугаар сарын 12-нд хөрөнгийн биржид 105 төгрөгөөр арилжигдаж байлаа. Харин өчигдрийн байдлаар энэ үнэ 645 мянган төгрөгийн үнэ хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, ханш нь хоёр жилийн дотор зургаан мянга дахин нэмэгдсэн байна. Бяцхан жишээ авъя. 2008 онд "Тавантолгой” компанийн 100 хувьцааг 10500 төгрөгөөр худалдан авсан хүн өнөөдрийн байдлаар 64 сая төгрөгийн хөрөнгөтэй нэгэн гэсэн үг болж таарлаа.

Тэгэхээр хөрөнгийн зах зээл 10 мянган төгрөгтэй хүнийг хагас зуун сая төгрөгийн хаан болгож чадах, мөрөөдлийг хэрэгжүүлэгч алтан түлхүүр байх нь. Хамгийн гол нь өсөлтийн торгон агшин алдалгүй мэдрэмжтэй байх нь энэ зах зээлийн амин сүнс. Дэлхийн хамгийн баян хүн асан Уоррен Баффет хөрөнгийн зах зээлээр олон тэрбум ам.долларын эзэн болсон. Тэрээр өдгөө хямраад байгаа АНУ-ыг өөд нь татахаар хөрөнгийн туслалцаа үзүүлж байгаа билээ. Хөрөнгийн зах зээлээр хөлжинө гэдэг зөвхөн гадаадынханд тааруулсан тэнгэрийн "од” биш. Харин чадалтай, ухаантай хүнд өгдөг шагнал юм.

Хувьцаа гэж юу вэ?
Энэ зах зээлд оролцохын тулд хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол тоглоомын дүрэм. Ихээхэн хэмжээний ашиг өгдөг шигээ хатуу дүрэмтэй. Томоохон бүтээн байгуулалт, төслийг хэрэгжихэд хөрөнгө оруулж байгаагаараа хувьцаа эзэмшигч тухайн компанийн нэг эд эс болж байна гэсэн үг юм. Ингэснээр компани өндөр ашигтай ажиллавал өндөр ногдол ашиг авна. Бас компанийн нэр хүнд өсөхийн хэрээр хувьцааны эрэлт нэмэгдэж, хөрөнгийн бирж дэх ханш нь өснө гэсэн үг. Яг л "Тавантолгой”- н хувьцааны ханштай адил. Энэ тохиолдолд хувьцаагаа өндөр үнээр зарах уу, харзнах уу гэдгээ эзэмшигч л шийднэ.

Нар дандаа ээдэггүй байгалийн хуультай ижлээр хөрөнгийн зах зээл, бизнест сүүдэртэй өдөр цөөнгүй. Компани доголдож, хувьцааны ханш унаж, анх худалдан авсан үнээсээ ч доогуур үнэлэгдэж мэднэ. Ингэлээ гэхэд гарсан хохирлыг компани бус зөвхөн хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч өөрөө хариуцна. Тэгэхээр ашиг, алдагдал хоёрын алиныг ч хүлээн зөвшөөрөх сэтгэлийн хаттай хүн л энэ зах зээлд ялалт байгуулах шидтэй юм шүү.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 795 | Added by: Bt_1231 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Ангилал
Кино ертөнц [25]
Дуу хөгжим [30]
Зурган нийтлэл [17]
Сонирхолтой бичлэгнүүд [49]
Програм хангамж [7]
Мэдээ мэдээлэл [10]
Зөвөлгөө [5]
Хошин шог [5]
Хичээл [2]
Тоглоом [8]
Шүлэг [6]
Блогийн эхлэл ба с
Block title
«  Нэгдүгээр сар 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Миний орох дуртай

Манайхаар зочилсонд баяраллаа!!!