Block title |
|
|
|
|
Main » 2011 » Хоёрдугаар сар » 24 » Жанжин Сүхбаатарын талбай эргэн ирлээ
9:47 PM Жанжин Сүхбаатарын талбай эргэн ирлээ |
Монгол Улсын Төрийн шагналт, уран барималч С.Чоймболын урласан Сүх жанжны хөшөө нилээд хэл ам дагуулсаар эргэн ирж байна. 1946 оны хоёрдугаар сард МАХН-ын Төв хороо, Сайд нарын тогтоолоор Нийслэлийн төв талбайд босгосон Д.Сүхбаатар жанжны хөшөө эдүгээ 64 жилийн настай.
Улсын төв талбайд сүндэрлэх энэхүү хөшөө дурсгалд үе үеийн төрийн тэргүүн, удирдагчид мэхийн ёсолж, хүндэтгэсээр ирсэн. Өнгөрсөн оны есдүгээр сард хөшөөг сэргээн засварлах үүднээс буулгасан.
Тэгвэл урд хөршид аваачин өнгийг нь хувиргаж, хүрэлдсэн Сүх жанжны хөшөө өчигдрөөс эхлэн төв тайлбайдаа сүндэрлэлээ. Түмний хүндлэлийг хүлээсэн түүхэн хүмүүсийн нэг Сүх жанжны хөшөөг 100 сая төгрөгөөр хүрэлдүүлсэнээс гадна жанжны эргэн тойрон дахь 14 гинжит арсланг байгалийн чулуугаар өнгөлжээ.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 798 |
Added by: Bt_1231
| Rating: 0.0/0 |
|
|
|